Ээлжит хичээлийн хөтөлбөр №4 (дасгал даалгавар)
Ажлын хуудас 4.1
1. Шинээр А4 хэмжээтэй шинэ хуудас [Blank document] үүсгэж, хэвтээ
[Landscape] болгоно.
2. Лавлах ном хийхийн тулд баримтыг хоёр багана болгоно.
3. Баримтын эхний хуудсыг нүүр хуудас байхаар тооцоолоод хоёр дахь баганын
дээд талд сургуулийнхаа нэрийг оруулан голлуулан байршуулна.
4. Гоёмсог текстийн загваруудаас [WordArt] сонгож ... хичээлийн лавлах ном
текстийг хэлбэржүүлэн бичиж байршуулна.
5. Сэдвээ тодорхойлон бичнэ.
6. Шалгасан болон гүйцэтгэсэн хүмүүсийн овог нэрийг байршуулна.
7. Баримтын доод хэсэгт огноо бичнэ.
8. [Insert]→[Shapes]→[Rectangle]
объектыг сонгоно.
9. Баримтын хоёр дахь баганын зүүн
дээд булангаас лавлах номын хүрээний хэмжээгээр хулганын зүүн товч
дараастайгаар чирнэ.
10. Бидний зурсан дүрс Зураг 2.1.5-д үзүүлсэн байдалтай харагдана.
Энд харагдаж байгаагаар бяцхан номын бичвэр, мэдээлэл харагдахгүй байна.
11. Бичвэр, мэдээллийг харагдуулахын
тулд Shape объектыг сонгоод [Format]→[Shape Fill]→[No Fill] товчийг дарна.
Лавлах номын нүүр Доорх Зураг 2. 1.6-д харуулсан байдалтай болно.
Ажлын хуудас 4.2
Баримтад
бэлэн загвар ашиглаж нүүр хуудас үүсгэх
1.
Лавлах номын файлаа нээнэ.
2. [Insert]→[Pages]→[Cover Page] команд
сонгоно.
3. Нүүр хуудасны бэлэн загваруудаас сонгоно.
4. Нүүр хуудсыг лавлах номонд тохирсон
бүтэцтэйгээр хийнэ
5. Documents\lavlakh\lavlakh_[сурагчийн
нэр].docx хадгална.
•
Бичвэр өмнө нь нүүр хуудастай бол шинэ нүүр хуудас үүсгэхэд хуучин нүүр хуудас
автоматаар өөрчлөгдөнө.
•
Өмнөх нүүр хуудас нь бичвэр боловсруулах MS Word 2010 хувилбараас өмнөх
хувилбараар үүсгэсэн тохиолдолд уг хуудсыг устгаад шинэ нүүр хуудас үүсгэх
ёстой байдаг. Нүүр хуудсыг устгахдаа [Pages] бүлгийн [Insert]→[Cover
Page]→[Remove Current Page] товчийн тусламжтай устгаж болно.
No comments:
Post a Comment