НХХ

Нэгж хичээлийн хөтөлбөр
Сэдэв: MS Word программ
Хамрах хүрээ: ЕБС 12 жилийн 9 анги
Зорилго: Microsof Word программыг таньж мэдэх, амьдрал ахуйд хэрэглэх, мэдээлэл боловсруулах мэдлэг чадвартай болох.
Зорилт:
·         Сургах   зорилт: Баримт бичиг боловсруулах технологи түүнийг амьдрал ахуйд хэрхэн ашиглах талаар мэдлэгийг олгох.
·         Хөгжүүлэх  зорилт: Хичээлийн явцад сурагчид аливаад бүтээлчтээр  хандлагыг бий болгох.

·         Хүмүүжүүлэх зорилт: Сурагчид  бие биенээ  хүндэтгэх , зөв харилцах , туслаж дэмжих.  
Хэрэгцээ шаардлага:
ü  Нийгмийн хэрэгцээ
Орчин үед  бичгийн  соёл  бол тухайн  хүнийг илэрхийлэх хамгийн  гол  шалгуурын нэг мөн  юм. Иймээс компьютер  ашиглан баримт  бичгийг  илүү хялбар, цаг хэмнэж үнэ хямд аргаар төрөл  бүрээр  боловсруулж, хэлбэршүүлж ажил ,хөдөлмөр,хичээлдээ  хэрэглэдэг болсон.
ü  Хувь хүний хэрэгцээ
Баримт  бичгийг  алдаагүй  зөв  ойлгомжтойгоор  боловсруулж  сурах ,   төрөл  бүрийн зүйлд  ашиглах, баримт  бичиг  боловсруулах  соёлд  суралцах юм.
Сургалтын хэрэглэгдэхүүн: 
Ø   Компьютер
Ø  Ээлжит хичээлийн  хөтөлбөр
Ø  Проектор (Сурагчидад ангийн аль ч хэсгээс харагдахуйц тод байх)
Ø  Сурах бичиг (ЕБС-ийн 12 жилийн сургалттай 9-р ангийн сурах бичиг (26-31 хуудас)
Ø  Анги (Хичээл явуулах нөхцөл бүрдүүлсэн)
Ø  Шохой (Өнгийн/Улаан,  ягаан,  шар, улбар шар/)
Ø  Самбар:
-Самбарын дээд хэсэгт он, сарыг бичнэ.
-Самбарын зүүн дунд хэсэгт сурах бичгийн шаардлагтай хуудасын дугаарыг бичих.
-Самбарын баруун дунд хэсэгт гэрийн даалгаварыг бичих.
Арга зүй:
Ø  Үзүүлэн таниулах
Ø  Бүтээлч үйлийн арга

Ø  Харилцан ярилцах 
Агуулга:
Өмнө судалсан агуулга
Одоо судалж буй агуулга
Цаашид судлах агуулга

Word программ дээр текст бичих, хэлбэржүүлэх

 Бичвэрэн мэдээлэл боловсруулах программ дээр:
      ·         Төлөвлөгөө гаргаж мэдээлэл цуглуулна.
      ·         Цуглуулсан мэдээллээ боловсруулна.
      ·         Баримтад гарчиг хөл толгой оруулах
      ·         Баримтад хөл толгой, томъё оруулах
      ·         Баримтад нүүр хуудас хийх


MS-н бусад программууд болох:
-Exel
-Power Point гэх зэрэг хэрэглээний бусад программууд дээр ажиллах мөн түүн дээр хийгдэх үйлдлүүд.
Сэдвийн хүрээнд сурагчын  эзэмших мэдлэг  чадвар:
  • Баримт  бичиг  боловсруулах  программын  бэлэн  загвар  ашиглан  баримт үүсгэх.
  • Баримтын гарчиг  автоматаар  үүсгэх, тусгай  тэмдэгт томьёо оруулах  мөн  баримтад тайлбар оруулах нүүр  хуудас хийх.
  • Бэлэн загвар  болгон  хадгалах.
Ээлжит  хичээлийн  цагын төлөвлөлт:
Ээлжит хичээл
    Цаг
(40минут)
Хичээлийн  агуулга
1
Баримтад  гарчиг  хөл  толгой оруулах
      1
Автомат гарчиг үүсгэх,
Хөл  толгойн  мэдээлэл  оруулах
2
Баримтад  тусгай  тэмдэгт  томьёо  оруулах
      1
Equation ашиглах
Symbol  ашиглах
3
Баримтад  зүүлт  тайлбар  хийх
      1
Баримтад  зүүлт  тайлбар  хийх
4
Баримтын нүүр  хуудас хийх
      1
Нүүр  хуудасны бэлэн  загвар ашиглах
Нүүр  хуудас хийх
5
Сэдвийн шалгалт
      1
Сурагчдын  мэдлэг  шалгах

Багшийн анхаарах  зүйл:  
·         Бичвэр мэдээлэл  боловсруулах  программ  суулгасан  байх
·         Хичээл  бүрийн  үйл  ажилгаанд  шаардлагатай хэрэглэгдэхүүнийг  бэлтгэх
·         Сурагчдыг  чиглүүлэх үүргийг  гүйцэтгэх, сурагчдын хийж чадахгүй мөн ойлгохгүй  байгаа зүйлсийг тайлбарлаж өгөх туслах.
·         Жишиг даалгаварыг  бэлтгэх

Сурагчын  анхаарах зүйлс:
  • ·         Ээлжит хичээлүүдэд  идэвхтэй  оролцох
  • ·         Ойлгомжгүй болон ойлгохгүй  байгаа зүйлсийг багшаас  асууж лавлах
  • ·         Багшын өгсөн  даалгавар дасгалыг  цаг  тухайн  үед нь хийж гүйцэтгэх
  •                                                  
    Хичээлийн төрөл: Шинэ мэдлэг түгээх хичээл.
    Үнэлгээ:
         №
         Үйл ажиллагаа
            Үнэлгээ
           Оноо
         1
        Ажлын хуудас

    Хангалттай-3
    Дунд-2
    Дэмжлэгтэй-1
    Хангалтгүй-0
          2
       Дасгал даалгавар

    Чадсан-2
    Дутуу-1
    Чадаагүй-0
        Юу мэддэг болсон бэ?          
         .....................................................................................................................................................
         .....................................................................................................................................................
        Юу чаддаг болсон бэ?
         .....................................................................................................................................................
         .....................................................................................................................................................
         Багшид өгөх санал хүсэлт
    ......................................................................................................




No comments:

Post a Comment