Ээлжит хичээлийн хөтөлбөр №2
Хичээлийн сэдэв: Баримтад тусгай тэмдэгт, томъёо оруулах
Хамрах хүрээ: ЕБС-12 жилийн сургалттай 40-р сургууль IX анги
Хугацаа: 40минут
Хичээлийн зорилго: Баримтанд тусгай тэмдэгт болон томъёо оруулах чадвартай болох.
Хичээлийн зорилт:
· Баримтыг боловсруулах явцдаа тусгай тэмдэгт, томьёо оруулж сурах.
· Томъёо оруулах, тэмдэгтүүдийн кодыг нь ашиглаж гараас оруулах.
· Дасгал даалгаварыг бие даан хийж үнэлгээ авах.
Энэхүү хичээлээр сурагчдын эзэмших мэдлэг чадвар:
· Баримтад тусгай тэмдэгт томьёо оруулах.
· Equation программ Symbol нэмэлт хэрэгслийг танин мэдэх.
· Equation программ Symbol нэмэлт хэрэгслийн үүрэг, зориулалтыг мэдэж ашиглах.
Түлхүүр үг: Томьёо, тусгай тэмдэгт, Equation, Symbol
Багшийн бэлтгэх зүйл:
· Хэрэглэгдэхүүнийг сайтар бэлтгэх. Төрөл бүрийн загвартай хэрэглэгдэхүүн үзүүлэх.
· Хичээлийн хэрэглэгдэхүүн болон компьютер, анги танхим, самбар зэргийг урьдчилан бэлдсэн байх.
Хичээлийн хэлбэр
|
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:
-Шинэ мэдлэг олгох
|
Зохион байгуулалтын хэлбэр:
-Анги нийтээр ажиллах
|
Сургалтын хэрэглэгдэхүүн: Ажлын хуудас, компьютер, самбар, шохой
Хичээлийн үе шат
|
Хуга
Цаа
|
Багшийн үйл
Ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
Багшийн анхаарах зүйлс
|
Сэргээн санах,
Сэдэлжүүлэх
|
3
Минут
|
Сурагчдын анхаарлыг татах зорилгоор багш 1-5 хооронд тоо хэлж харин сурагчид хэдийн тоо хэлсэн тэрнийх нь тоогоор алгаа ташина.
Тусгай тэмдэгт гэж юу вэ ?
Хариулт авсаны дараа багш сурагчдад тайлбар хэлнэ. Тусгай тэмдэгт гэдэг нь аливаа нэгэн зүйлийг орлох болон товч хэлбэрээр илтгэдэг зүйл юм.
|
Сурагчид өөрийн бодож байгаа болон мэдэж байгаагаараа хариулана.
|
Сурагчдыг бүрэн оролцуулах.
|
Шинэ мэдлэг олгох
|
15
минут
|
Багш бэлдсэн
ажлын хуудсаа 2.1, 2.2, 3.3 тараан өгч зааврыг тайлбарлан сурагчдаар ажлуулах.
|
Багшийн тараасан ажлын хуудастай сайтар танилцаад зааврын дагуу хийж гүйцэтгэнэ.
|
Бүх сурагчдыг хичээлд хамруулж идэвхитэй оролцуулна.
|
Бататгах бүтээлч үйл
|
10
минут
|
Сурагчдад шинэ мэдлэг олгосны дараа багш бэлдсэн ажлын хуудас 2.3 тараан өгч дасгалыг ажлуулна.
|
Сурагчид багшийн бэлдсэн ажлын хуудас 2.3-ын дасгалыг хийж гүйцэтгэнэ.
|
Дасгалыг тодорхой бэлдэнэ.
|
Дүгнэлт
|
5
минут
|
Сурагчдын шинээр мэдэж авсан мэдээлэл дээр нь тулгуурлан тодорхой дүгнэлт гаргана.
|
Сурагчид өөрсдийн дэвтэр дээр тэмдэглэж авсан зүйлс болон хийсэн дасгал дээрээ дүгнэлт гаргана “их биш 1-2 өгүүлбэрээр дүгнэлт гаргах”.
|
Сурагчийн нэрийг цохож асууна.
|
Үнэлгээ
|
5 минут
|
Багш нийт өгсөн ажлын хуудас бүрийг гүйцэтгэлээр нь 1-2 оноогоор үнэлнэ.
|
Сурагч өөрийн хийсэн даалгавар бүрийг шалгуулж үнэлүүлнэ.
|
Сурагч бүрийг үнэлнэ.
|
Гэрийн даалгавар
|
2
минут
|
Алгебрийн үндсэн 7 томъёог шивж ирэх. Файлаар авчирч шалгуулах.
|
Сурагчид гэрийн даалгавраа тэмдэглэж авна.
|
Өгсөн гэрийн даалгаврыг сурагч бүр тэмдэглэж авна.
|
No comments:
Post a Comment