ЭХХ-2 Даалгаварын сан

Ээлжит хичээлийн хөтөлбөр №2(дасгал даалгавар)
Ажлын  хуудас 2.1
Баримтанд тусгай тэмдэгт оруулах
Баримтанд тусгай тэмдэгт оруулах Компьютерийн гар дээр байдаггүй бусад тэмдэгт, дүрсийг Insert цэсний Symbol командаар баримтанд оруулна. Оруулах газраа курсорыг байрлуулаад дээрхи командыг сонгоход Symbol харилцах цонх нээгдэнэ.
   Таны оруулах тэмдэгт  байхгүй бол Font талбараас Symbol  гэсэн цифрээс өөр цифрүүдийг сонгох замаар хайж болно. Оруулах тэмдэгтээ олсон бол insert товчийг дарж баримтанд оруулна.
Ажлын  хуудас 2.1
Symbol харилцах цонхны дараагийн Special Characters хуудсанд урт. богино зураасууд,
худалдааны тэмдэгт болон бусад тусгай тэмдэгтүүдийг агуулсан цонх бий.

Эндээс мөн баримтанд тэмдэгт оруулахдаа Insert товчийг дарна. Ер нь бүх тэмдэгтүүд (үсэг, тоо, цифр, тэмдэг, зураас, мөнгөн тэмдэгтийн тэмдэглэгээнүүд гэх мэт) өөр өөрийн кодтой байдаг ба тэр кодыг нь ашиглаж гараас оруулж болдог.
  Ажлын  хуудас 2.2
Word программын References->Footnote командыг ямар нэг үг үсгийн тайлбар хийхэд ашигладаг. Үүнийг сонгосны дараа дараах цонх нээгдэнэ.
       Үүнд:
Footnote-Хуудас болгоны доор тайлбар хийх
Endnote-Бүх хуудасны төгсгөлд тайлбар хийх
Autonumbcr-Тайлбар хийх үгнүүдийг автоматаар
дугаарлах
Cistom mark-Дугаарлах форматыг сонгох
Synbol       -Тусгай тэмдэгтүүд оруулах
Footnote- ямар нэг хэвлэлийн эх бэлтгэх эсвэл бага хэмжээний текст боловсруулах зэрэгт ашиглаж болно. Footnote-ийг ашигласнаар ямар нэг үл ойлгогдох үгнүүдийг хялбархан тайлбарлаж чадна.
Үүнд:
Place at-Хуудасны хаана тайлбар хийхийг тохируулна.
Number format-Дугаарлах хэлбэрийг сонгоно.
Start at-Хэдээс эхлэн дугаарлахыг тохируулна

No comments:

Post a Comment