ЭХХ-1

Ээлжит хичээлийн  хөтөлбөр №1
Хичээлийн сэдэв: Баримтад гарчиг хөл толгой оруулах
Хамрах хүрээ:ЕБС -12 жилийн сургалттай 40-р сургууль IX анги
Хугацаа: 40минут
Хичээлийн зорилго: Хөл толгойн мэдээлэл оруулах Хуудсыг дугаарлах, хэмжээг сонгох мөн үсгийн хэмжээ болон фонтыг сонгох, бичвэрийн загварыг тодорхойлон, боловсруулж сурна
Хичээлийн зорилт:
·         мэдээллийг стандартын дагуу боловсруулж сурах
·         Хөл толгойн мэдээлэл оруулах
·         Хуудсыг дугаарлах, хэмжээг сонгох мөн үсгийн хэмжээ болон фонтыг сонгох
Хичээлийн төрөл: Шинэ мэдлэг олгох.
Түлхүүр  үг: Автомат гарчиг,  хөл  толгойн мэдээлэл
Багшийн  бэлтгэх  зүйл:
·         Хэрэглэгдэхүүнийг  сайтар  бэлтгэх. Төрөл  бүрийн  загвартай  хэрэглэгдэхүүн  үзүүлэх.
·         Хичээлийн  хэрэглэгдэхүүн  болон  компьютер, анги  танхим,  самбар  зэргийг урьдчилан  бэлдсэн  байх.
Хичээлийн хэлбэр
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:
-Шинэ мэдлэг олгох
Зохион байгуулалтын хэлбэр:
-Анги нийтээр ажиллах
Энэхүү  хичээлээр  сурагчдын  эзэмших  мэдлэг  чадвар:
·         мэдээллийг стандартын дагуу боловсруулж сурах
·         Хөл толгойн мэдээлэл оруулах
·         Хуудсыг дугаарлах, хэмжээг сонгох мөн үсгийн хэмжээ болон фонтыг сонгох
Үе шат
Үйл ажиллагаа
Хуга-цаа
  Хүрэх үр дүн
1
Зохион байгуулалт
Сурагчидтай мэндлэх, ирц авах
5мин
Хичээл эхлхэд
бэлэн болно.
2
Сэдэлжүүлэх
MS Word программ дээр гарын зөв байрлалаар текстийг шивэх дасгалыг хийлгэнэ.
Дасгал1: Би зуны амралтаараа хөдөө өвөөгийндөө очиж амарсан. Хурга ишиг хариулсан. Өвөө надад хурдан удмын даага бэлгэлсэн. Би тэр даагаа том болж байгаад өвөөгөөрөө уяулж өөрөө унаж уралдана. Саахалт айлын Бат, Дорж хоёртой сайн найзууд болсон. Бид 3 голын усанд өдөржингөө шумбаж тоголдог. Тэр хоёр маань сургуульдаа сурхаар сумруугаа явсан. Ирэх зуны амралтаараа дахиад өвөөгийндөө очиж амрана гэж би бодож байгаа.
7 мин
Хүүхдүүд уг дасгалыг хийснээр өмнөх хичээл дээр үзсэн гарын зөв байрлалаар шивэх үйлдлийг сэргээн санан, гар нь зүгшрэх болно. 
3
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Сэдэлжүүлэх үе шатанд шивүүлсэн Би зуны амралтаараа хөдөө өвөөгийндөө очиж амарсан. Хурга ишиг хариулсан. Өвөө надад хурдан удмын даага бэлгэлсэн. Би тэр даагаа том болж байгаад өвөөгөөрөө уяулж өөрөө унаж уралдана. Саахалт айлын Бат, Дорж хоёртой сайн найзууд болсон. Бид 3 голын усанд өдөржингөө шумбаж тоголдог. Тэр хоёр маань сургуульдаа сурхаар сумруугаа явсан. Ирэх зуны амралтаараа дахиад өвөөгийндөө очиж амарна гэж би бодож байгаа. Гэсэн энэхүү текстийн хуудсыг дугаарлах, хуудасны хэмжээг сонгох, үсгийн хэмжээ болон фонтыг сонгох, бичиврийн загварыг тодорхойлох зэрэг үйлдлүүдийг хийнэ.
6 мин
Хүүхдүүд хичээлийн ерөнхий төлөвлөгөө үйл ажиллагааг ойлгоно.






4
Үйл ажиллагаа
Дээрх текстийн хуудасны хэмжээг А5-р босоо байраллаар сонгоно. Ингэхдээ дараах үйлдлийг хийнэ.




Хуудасны тохиргоо хийх
·         Page-Layout Page-Setup камондаар хийнэ.
·         Цаасны хэмжээг сонгоно.Size-A[5] сонгоно.
·         Цаасны байрлалыг Orientation  Portrait
2. Үсгийн фонт Times New Roman болгон үсгийн хэмжээг 11 сонгоно.
·         Үсгийн фонт сонгох Home  Font
·         Үсгийн хэмжээ сонгох Home Font




Цаасны захаас хэмжээ авах Page-Layout  Page-Setup Margins
·         Хуудасны дээд ирэмгээс зай авах Top: 2 см
·         Хуудасны доод ирэмгээс зай авах Bottom: 2 см
·         Хуудасны зүүн ирэмгээс зай авах left: 2 см
·         Хуудасны баруун ирэмгээс зай авах Right: 2 см сонгоно.
3. Текстийн байрлалыг хажуу хоёр талаасаа тэнцүү байхаар сонгоно.
·         Текстийн байрлалыг тодорхойлох Home  Paragraph  Alighment Justidied
4. Хуудсыг дугаарлах Insert  Page-number  Bottom of page  Plain number 2 [Хуудасны дээд хэсэгт хулганы баруун товчийг хоёр дахиж дарна эндээс DESIGN  Page-number сонгон дугаарлана.]
Insert-header-толгой мэдээлэл оруулах
 Insert-Footer-хөлийн мэлдээлэл оруулах
Insert-page number-хуудас дугаарлах
17 мин
Энэхүү үйл ажиллагаа явагдсаны үр дүнд текстэн мэдээллийн үсгийн фонт, хэмжээ солих, текстийн байрлалыг тодорхойлох, хуудсыг дугаарлах, 
Хөл толгойн мэдээлэл оруулах үйлдлүүдийг хийж сурна.
5
Гэрийн даалгавар өгөх
Дараагийн судлах агуулга буюу хуудас (2-5), “Баримтанд тусгай тэмдэгт болон томъёо оруулах” сэдвийг уншиж судлах
2 мин
Гэрийн даалгаврын үр дүнд хүүхдүүд дараагийн сэдвийн агуулгыг хүрээнд өөрийн хэмжээндээ ойлголттой болж ирнэ. Ингэснээр дараагийн сэдвийг судалхад хялбар, ойлгомжтой болно.
6
Үнэлгээ
Нийт 4 алхам хийх энэхүү үйл ажиллагааны нэг алхамыг нь 2 оноо гэж үзнэ. Хийсэн алхам бүрийг нь 2 оноогоор тооцно.
3 мин
Сурагчид өөрийн хийсэн зүйлийг шалгуулж, үнэлүүлж дүн авч түүндээ  урамшин илүү хийж бүтээх эрмэлзлэлтэй болно.


No comments:

Post a Comment