Үнэлгээ

Сурагчдын мэдлэг чадвар дадлыг үнэлэн дүгнэх
·         Амаар: (асуулт, хариулт, ярилцлага, маргаан, мэтгэлцээн, шүүлэг, сэдвийн болон тайлан хамгаалалт)
·         Бичгээр: (лабораторийн ажил, туршилт, загвар, төсөл, ажиглалт, сорил, дадлагын ажил, үйлчилгээ)
·         Практик ажил: Мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх арга:
Ø  А (онцсайн¬дээд төвшин)
Ø  В (сайн¬дундажаас дээгүүр төвшин)
Ø  C (хангалттай-дундаж төвшин)
Ø  D (боломжийн стандарт хангасан төвшин)
Ø  F (хангалтгүй доод төвшин) гэсэн үсгэн үнэлгээгээр үнэлэх ба харгалзсан оноог үсгийн ард бичнэ.
Үнэлгээний үе шат:
1. Хичээлийн явцаар / үнэлэх /
2. Бүлэг сэдвээр / үнэлэн дүгнэх /
3. Улирлын эцэст / дүгнэх /
4. Бүх хичээлийн агуулгаар буюу жилийн эцсээр / дүгнэх / тус тус дүгнэн шалгана.
Үнэлгээний зарчим.
Ø  Бодитой байх
Ø  Ойлгомжтой байх.
Ø  Уян хатан байх.
Ø  Хамт олны үнэлгээтэй адилавтар байх .
Ø  Системтэй, бүх талыг хамарсан байх
 Үнэлгээнээс үүдэн гарах сөрөг үр дагаврууд:
Суралцагчдыг амжилтаар нь харьцуулах замаар үнэлсэн үнэлгээ нь зарим сурагчдыг урамшуулж, өөртөө итгэх итгэл, биеэ дайчлах зориг хүчийг өгдөг бол хөндлөнгийн тааруу үнэлгээ нь заримыг нь гутрал, цөхрөлд оруулж, өөртөө итгэх итгэлийг бууруулж болно. Жишээлбэл: сайн сурдаг Баяраа, муу сурдаг Батаа гэх мэтээр зэрэглэл тогтоосон мэт ханддаг нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, багшийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө. Тааруу үнэлгээ олон дахин давтагдсанаас түүний идэвхжүүлэх үүрэг алдагдаж, хүүхдийг хэнэггүй байдалд хүргэх, цаашлаад хамт олон дотор эзлэх байр суурь багасаж зожиг байдалд ч хүргэж болно. Үнэлгээг өргөх эсвэл дарах байдал нь суралцагчдын мэдлэгийг үнэлэхэд гаргадаг гол дутагдал бөгөөд энэ нь дүнгийн бодит чанарыг бууруулж багш, суралцагч, хамт олны хооронд зөрчлийг үүсгэн ёс суртахууны хүмүүжилд хортой нөлөөтэй.




No comments:

Post a Comment