Ээлжит хичээлийн хөтөлбөр №4
Хичээлийн сэдэв: Баримтын нүүр хуудас хийх
Хамрах хүрээ: ЕБС-12 жилийн сургалттай 40-р сургууль IX анги
Хугацаа: 40минут
Хичээлийн зорилго: Баримт бичгийн онцлогт тохирсон бүтэц агуулгатай нүүр хуудас хийж сурах.
Хичээлийн зорилт:
· Баримтыг боловсруулах явцдаа тусгай тэмдэгт, томьёо оруулж сурах.
· Томъёо оруулах, тэмдэгтүүдийн кодыг нь ашиглаж гараас оруулах.
· Дасгал даалгаварыг бие даан хийж үнэлгээ авах.
Энэхүү хичээлээр сурагчдын эзэмших мэдлэг чадвар:
· Баримтын онцлогт тохирсон нүүр хуудсыг зохиомжлон эсвэл программын бэлэн загвар ашиглан хийж сурах.
Багшын бэлтгэх зүйл:
· Хэрэглэгдэхүүнийг сайтар бэлтгэх. Төрөл бүрийн загвартай хэрэглэгдэхүүн үзүүлэх.
· Хичээлийн хэрэглэгдэхүүн болон компьютер, анги танхим, самбар зэргийг урьдчилан бэлдсэн байх.
Хичээлийн хэлбэр
|
Зорилгоо хэрэгжүүлэх хэлбэр:
-Шинэ мэдлэг олгох
|
Зохион байгуулалтын хэлбэр:
-Анги нийтээр ажиллах
|
Заах арга: Харилцан яриа, үзүүлэн ашиглах, сурагчдын оролцоог дэмжих
Хичээлийн төрөл: Шинэ мэдлэг олгох
Сургалтын хэрэглэгдэхүүн, орчин:
· Проектор (Сурагчидад ангийн аль ч хэсгээс харагдахуйц тод байх)
· Сурах бичиг (ЕБС-ийн 12 жилийн сургалттай 10-р ангийн сурах бичиг)
· Анги (Хичээл явуулах нөхцөл бүрдүүлсэн)
· Шохой (Өнгийн/Улаан, ягаан, шар, улбар шар/)
· Самбар:
-Самбарын дээд хэсэгт он, сарыг бичнэ.
-Самбарын зүүн дунд хэсэгт сурах бичгийн шаардлагтай хуудасын дугаарыг бичих.
-Самбарын баруун дунд хэсэгт гэрийн даалгаварыг бичих.
Хичээлийн үе шат
|
Хугацаа
|
Багшийн үйл
Ажиллагаа
|
Сурагчын үйл ажиллагаа
|
Багшийн анхаарах зүйлс
|
Сэргээн санах,сэдэлжүүлэх
|
3 минут
|
Нүүр хуудас ямар бүтэцтэй байдаг вэ? Нүүр хуудсыг яаж хийх вэ? гэсэн асуулт тавьж хариулт авах
|
Сурагчид өөрийн бодож байгаа болон мэдэж байгаагаараа хариулана.
|
Сурагчдыг бүрэн оролцуулах.
|
Шинэ мэдлэг олгох
|
15
минут
|
Багш бэлдсэн
лавлах номын нүүр хийх ажлын хуудас 4.1 тараан өгч зааврыг тайлбарлан сурагчдаар ажлуулах.
|
Багшийн тараасан ажлын хуудастай сайтар танилцаад зааврын дагуу хийж гүйцэтгэнэ.
|
Бүх сурагчдыг хичээлд хамруулж идэвхитэй оролцуулна.
|
Бататгах бүтээлч үйл
|
10
минут
|
Баримтад бэлэн загвар ашиглан нүүр хуудас хийх ажлын хуудас 4.2 тараан өгч зааврын дагуу ажлуулаад дасгал ажил 4.3 өгч ажлуулна.
|
Багшийн тараасан ажлын хуудастай сайтар танилцаад зааврын дагуу 4.3 хийж гүйцэтгэнэ.
|
Бүх сурагчдыг хичээлд хамруулж идэвхитэй оролцуулна.
|
Үнэлгээ
|
5 минут
|
Багш нийт өгсөн ажлын хуудас бүрийг гүйцэтгэлээр нь 1-2 оноогоор үнэлнэ.
|
Сурагч өөрийн хийсэн даалгавар бүрийг шалгуулж үнэлүүлнэ.
|
Сурагч бүрийг үнэлнэ.
|
Дүгнэлт
|
5
минут
|
Сурагчид хэрхэн хийж чадаж байгааг ажиглаад чадварыг үнэлэх хүснэгтээр үнэлнэ.Мөн өөрийгөө сориорой ажлуулна.
|
Сурагчид хичээлд идэвхтэй оролцох
| |
Гэрийн даалгавар
|
2 минут
|
Бие даалтны нүүр хийлгэх. Шаардлага: анги нэр сэдэв шалгасан багш он сар өдөр сургуулын нэр зэргийг бичсэн байх
|
Бие даалтны нүүр хийж ирэх
|
No comments:
Post a Comment