ЭХХ-3

Ээлжит хичээлийн  хөтөлбөр №3  
Хичээлийн сэдэв: Баримтад зүүлт , тайлбар хийх 
Хамрах хүрээ: ЕБС-12 жилийн сургалттай математик гадаад  хэлний гүнзгийрүүлсэн  40-р сургууль  
Анги: 9 анги
Хугацаа: 40минут
Хичээлийн зорилго: Баримт бичиг боловсруулах явцдаа  ашигласан материал  зүүлт болон тайлбар оруулах чадвартай болох.
Хичээлийн зорилт:
·         Баримтад   зүүлт хийх 
·         Баримтад  тайлбар оруулах 
·         Даалгаварыг  бие  даан  хийж  үнэлгээ  авах.
Энэхүү  хичээлээр  сурагчдын  эзэмших  мэдлэг  чадвар:
·         Баримтад  зүүлт  оруулах
·         Баримтад нэр томьёоны тайлбар хийх 
·         Баримт  бичгийн боловсруулах  явцдаа ашигласан  материал,  нэр  томьёоны  тайлбар  хийх  чадвартай  болно.
Хичээлийн төрөл: Шинэ мэдлэг олгох.
Багшийн  бэлтгэх  зүйл:
·         Хэрэглэгдэхүүнийг  сайтар  бэлтгэх.  Төрөл  бүрийн  загвартай  хэрэглэгдэхүүн  үзүүлэх
·         Хичээлийн  хэрэглэгдэхүүн  болон  компьютер, анги  танхим,  самбар  зэргийг урьдчилан  бэлдсэн  байх.
Цаг төлөвлөлт:
·         Зохион байгуулалт 3 минут 
·         Сэдэлжүүлэлт  5минут
·         Шинэ мэдлэг олгох шат 15 минут
·         Шинэ мэдлэгээ бататгах  шат 10 минут
·         Дүгнэлт,үнэлгээ  5 минут
·         Гэрийн даалгавар 2 минут
Заах арга: Харилцан яриа, үзүүлэн ашиглах, сурагчдын оролцоог дэмжих.
Сургалтын хэрэглэгдэхүүн:  Ажлын  хуудас,  компьютер, самбар, шохой
Хичээлийн үе шат 
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа 









Зохион байгуулалт
 3 минут 
Сурагчдаа мэндлэх 
Он сар өдрөө самбар дээр тавих 
С:Багштай мэндлэх 
Дэвтэр дээрээ он сараа тавих 
Сэргээн санах сэдэлжүүлэх 5 минут 
Сурагчдын  анхаарлыг татах  зорилгоор  багш 1-5 хооронд тоо хэлж харин сурагчид хэдийн тоо хэлсэн  тэрнийх нь тоогоор алгаа ташина.
Шинэ мэдлэг олгох үе шат 15






 ЗҮҮЛТ ХИЙХДЭЭ:1. Баримтын харагдах байдлыг Print Layout, эсвэл Draft горимд тохируулсан байна.2. Reference багцын footnotes бүлгийг нээнэ 3. Нээгдэх footnote and endnote харилцах цонхонд шаардлагатай тохиргоог хийнэ. Үүнд:  Location –бүлэгт зүүлтийн тайлбарыг хаана гаргахыг тодорхойлно.  Footnotes; Bottom of Page тухайн хуудасны доор, Below text уг хуудасны текстийн төгсгөлд гарах.Endnotes; End of document баримтын төгсгөлд, эсвэл End ofsection бүлгийн төгсгөлд гаргах.
 Format бүлэгт зүүлтийн тэмдэгтийн формат болон хэдээс эхлэн дугаарлахыг тохируулна. 
Number format; зүүлтийн дугаарын форматыг сонгоно. Custom Mark зүүлтийн тэмдэгтийг оруулна. Хэрвээ гар дээр байхгүй   тэмдэглэх бол Symbol командыг сонгоно.
 Start at : Зүүлтийн дугаарыг хэдээс эхлүүлэхийг тодорхойлно.Numbering : зүүлтийн дугаарыг Continuous- үргэлжлүүлэх,Restart each page-хуудас бүрт ,
 Restart each section-бүлэг бүрт шинээрэхлүүлэх эсэхийг тодорхойлно
 Шинэ мэдлэгээ бататгах  10 минут 
Ажлын хуудас3.1
Бичвэрт зүүлт оруулах
1.Зүүлт оруулах бичвэрийг идэвхжүүлнэ.жишээ нь Ньютон гэдэг үгэнд зүүлт хийе.
2.[Reference]->[Insert footnote] товчийг дарна.
3.Зүүлтийн дугаар бүхий талбарт тайлбарыг оруулна
Ажлын  хуудас 3.2
Дурын  бичвэр  сонгоод  агуулгыг  харгалзан  үзэж зүүлт  оруулах 


Үнэлгээ
Дүгнэлт 5

Сурагчдтайгаа хичээлээ дүгнэж  өнөөдрийн хичээл дээр  бид 
•           Баримтыг  боловсруулах  зүүлт 
•           Баримтад  тайлбар хийх зорилтондоо хүрч чадсан уу : юу сурч шинээр юу сурсанаа цаашид юуг сурмаар байгааг 

Гэрийн даалгавар 2 минут 
Зүүлтийг ямар номонд хэрхэн ашигласан талаарх 3-5 жишээ олж ирнэ үү?

No comments:

Post a Comment